Надад нэг тийм цикл
байнаа...нэг бол бичих урам зориг оволзоод л, үг хүртэл цаанаасаа урсаад л,
байр байршлаа өөрсдөө олоод л утга учир нь ил сайхан, шулуун шудрага гэгч нь
илрээд л.... а гэнгүүт л а-гийн тухай урсаад л, б гэнгүүт б-гийн тухай хөврөөд
л......үсэг бүр дээр л сэдэв торойгоод...халгиж бялхаж ундраад л... хачин хачин...
хөл гарын хөдөлгөөн хүртэл хурдсаад л, өмнөх бодлуудаа буулгаж амжаагүй байтал
дараагийнх нь ургаж гарч ирээд л....сэтгэл санаа хүртэл ёочин хөгжмийн чавхдас
дээр бүжиглэх цохиурын хөнгөн алхаа шиг л........гарын хөдөлгөөнөө дагаад
амнаас урсах үгс хүртэл нэг л уран, торох саадгүй... мэргэн цэцэн гэж
жигтэйхэн...
Тэгсэнээ гэнэт л юу ч бодогдохгүй
болоод л, бичмээр санагдсан ч үг олдохоо болиод л, яг юуг ямар үгээр хэлэхээ
мэдэхээ болиод л..... үгийнхээ утга учир болоод, түүнийг илэрхийлэх эрэмбэ
дарааг нь мэдэхээ байчих юм....бичих сэдвээ мянга боджийж гаргаж ирээд л
хамгийн эхний үгийг нь бичингүүт л араас нь бичих гэж байсан үгс шууд л сарниад
арилах.....цагаан толгойн 35 үсгийн жагсааж байгаад үг олъё гээд ч нүд ажлаа
хийхгүй... лавхан юм сэтгээд, тархи толгойгоо жаахан ажиллуулахаар шууд л
зүрхэнд ачаалал ирж, хэм хэмнэл нь алдагдаал ....бодож, бичиж, сэтгэж чадахгүй
байгаадаа бачуурч, бухимдаад л....
Энэ 2 цикл яг л ээлжлээд
байгаам даа... ажиглаад л байхнээ...
Энэ одоо юуных вэ.... сэтгэл
санааны байдал нь тогтворгүй байгаа юм болуу эсвэл би тийм тавьтаргүй зантай
хүн юм болуу.... эсвэл.... эсвэл.... аль эсвэл..... за тэгвэл бүр..... за за ер
нь.....
Ийм юм байна л даа....
18 сэтгэгдэл:
Хүний үгэнд орохгүй юм зүгээр, хОлуур явья ч гэж байх шиг, ...Наадах чинь л эргэлзээтэй асуудал байна даа, Хэхэ Худла худлаа таны сэтгэл санаа чинь тогтворгүй байгаа байхоо, Та чинь яг л дуралцан хүн шиг л байгаа юм байна шд, энэ шинж тэмдэгээс чинь харахд, бас тэр нь бүтэх эсэх нь жаахан эргэлзээтэй дурлал шиг хэхэ,... баахан л эргэлзээ өнөөдрийн бичсэн зүйл чинь хүртэл эргэлзээ,...
Онгод гэж нэг юм байдийн гэсэн тэр нь орж гараад байгаан бол уу даа. хэхэ
за гарч дурлий байз....дурлал хүлээж авах хүн байнуу ккккк
дурлалаа өгөөд оронд нь онгод авна....
Тээ тийм л юм байна л даа хэхэхэ
Harin tuh. Neg l evlej uguhgui l baih yum. Harin sain unshig ch l boljaah shig beene. Comment uldeedeg l ajiltai. :-p
Очир ахаа миний бяр дуусчиж гэдэг шиг л үү
харин тих... үе үе бяр дуусчаад байхын...нэг бол тэр чигтээ дуусаасай..
угаасаа л хүний амьдралд орж гарах зүйл байдаг шүү дээ гэж би бодох юм.
Ene sonirholtoi busguin durlal yamar bol, uzeh yumsan
би сонирхолтой бүсгүй гэж үү.... сонирхолтой бүсгүйн дурлал уйтгартай байж магад...
odoo ene bichleg chin yamar cycle deerh ni ve ursaal garsan yumshig sanagdjiin
ойрд бүр толгой доторх бодлуудаа эмхэлж цэгцэлж чаддаггүй ээ....Зурхай гэхүү, сонжоо гэхүү нэг юм уншсан чинь би ямар ч логикгүй хүн гэжийлээ...аргагүй биз дээ...
tsikl geheer sonin todorhoilolt bn
why сонин? Маралаа?
Сайхан циклтэй болох юмсан...
юм их уншаад байвал үг аяндаа л орж ирээд байдаг. Уншихгүй жоохон удчихлаар хачин болчдын. Компьютороо асаагаагүй байхад зөндөө юм толгойнд орж ирээд байдаг мөртлөө яг шинэ бичлэгээ бичих гэхлээр өнөө олон үг чинь ор мөргүй толгойноос хамхуул хүчтэй салхинд хийсээд алга болдог шиг ор мөргүй алга болдог. Тэгээд яаж ийж байгаад нэг бичих гэж байсан санаагаа санахлаараа огт авцалдаагүй хэдэн үг орж ирэх аядана. УНШ УНШ бас дахин УНШ. Гэхдээ хэрэгтэй зүйлээ л уншаарай гэж зөвлөх байна.
за